Galaxy tower, Khan-Uul district
Galaxy tower, Khan-Uul district
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн 3 сая долларын санхүүжилтээр "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-ийг 2020-2023 онд хэрэгжүүлж байна.
Хүнсний хаягдлыг дахин боловсруулах технологийг иргэдийн оролцоотойгоор нэвтрүүлэх зорилготой энэхүү төслийн үйл ажиллагаа нь дараах 3 үр дүнд чиглэсэн. Үүнд:
1. Хүнсний хаягдлыг дахин боловсруулах хувилбаруудыг тодорхойлох.
Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлын нөхцөл байдалд нарийвчилсан судалгаа хийж үнэлэх. Судалгаагаар айл, өрх, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төв, ресторан зэргийг хамруулж хүнсний хаягдлын бүтэц, иргэд хүнсний хаягдлыг дахин боловсруулахад оролцох сонирхол, хүлээлт, жендэрийн оролцоог тодорхойлох юм. Түүнчлэн судалгааны үр дүнг олон нийтэд тайлбарлан танилцуулна.
2. Хүнсний хаягдлыг иргэдийн оролцоотойгоор дахин боловсруулах.
Хүнсний хаягдлыг иргэдийн оролцоотойгоор дахин боловсруулах, бордоо хийх, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг туршилтуудыг хийнэ. Зөвлөх баг туршилтыг зохион байгуулах, гарган авсан бордооны чанар, аюулгүй байдалд лабораторын шинжилгээ хийлгэх, мэргэжлийн удирдамж, заавар, зөвлөгөө, сургалтаар хангах, сурталчлах, өргөжүүлэх зэргээр хэрэгжилтийг хариуцна. Жижиг түвшний туршилтад 5 хорооны 50 өрх, Дунд түвшний туршилтад сургууль, цэцэрлэг, СӨХ зэрэг 10 байгууллага, Том түвшинд өргөтгөсөн хэмжээнд компост боловсруулна. Төслөөс туршилтад шаардлагатай тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслийг нийлүүлж, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийнэ.
3. Хүнсний хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөр боловсруулах.
Төслийн удирдлага, зохион байгуулалт. Төслийн удирдлагыг Төсөл удирдах хороо, Төслийн захирал хангана. Төслийн хэрэгжилтийг Төсөл хэрэгжүүлэх нэгж зохион байгуулна. Төслийн хэрэгжилтэд зөвлөх баг, зөвлөх байгууллага, хувь зөвлөхүүд дэмжлэг үзүүлнэ.