"МОДУЛЬ ХАЙРЦАГ АШИГЛАН КОМПОСТ БОЛОВСРУУЛАХ" сэдвээр сургагч багшаар дамжуулан ЕБС-ийн сурагчид болон эцэг эхчүүдэд зориулсан сургалт болон өргөжүүлэх үйл ажиллагааг “Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургууль” дээр зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-өөс "МОДУЛЬ ХАЙРЦАГ АШИГЛАН КОМПОСТ БОЛОВСРУУЛАХ" сэдвээр сургагч багшаар дамжуулан ЕБС-ийн сурагчид болон эцэг эхчүүдэд зориулсан сургалт болон өргөжүүлэх үйл ажиллагааг “Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургууль” дээр 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Монгол улсын ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, ногоон амьдарлын хэв маягийг хэвшүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулахад нийслэлийн оршин суугч хүн бүрийн оролцоо чухал бөгөөд хүүхэд залуучуудад чиглэсэн эдгээр сургалт, танин мэдэхүй, мэдээллийн үйл ажиллагаагаар дамжуулан ирээдүйд хүлэмжийн хийн ялгарал багатай, үрэлгэн хэрэглээг багасгасан, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэхэд нэмэр болно. Хүнсний хаягдал, орчны бохирдол, хөрсний бохирдол, хоол хүнсний хаягдлын хэмжээг хэрхэн багасгах, эх үүсвэр дээр нь хогоо ангилах, хүнсний хаягдлаараа хэрхэн компост хийх талаар талаарх мэдлэг, мэдээллийг сургагч багшаар дамжуулан олон нийтэд өргөжүүлэх сургалт, өдөрлөг зохион байгуулах замаар түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.