09

VIII

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Хог хаягдлын чиглэлээр хууль тогтоомжийг сурталчлан таниулах" сэдвээр сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл" болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Хог хаягдлын чиглэлээр хууль тогтоомжийг сурталчлан таниулах" сэдвээр сургалт 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Хангарьд ордонд зохион байгууллаа. Тус сургалтад нийт 200 гаруй хог хаягдлын олон нийтийн байцаагчид болон хэсгийн ахлагч нар хамрагдсаны, 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байв.
Монгол улсын ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, ногоон амьдарлын хэв маягийг хэвшүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулахад нийслэлийн оршин суугч хүн бүрийн оролцоо чухал юм.
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture