07

V

Төслөөс навч болон хог сорох 20 төхөөрөмж нийлүүлснийг УБЗАА-аас Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй гэсэн 6 дүүрэгт олгов

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хаягдлыг дахин боловсруулах төсөл"-ийг хэрэгжүүлж байна. Төслөөс навч болон хог сорох 20 төхөөрөмж нийлүүлснийг УБЗАА-аас Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй гэсэн 6 дүүрэгт олгов.
Эдгээр дүүргийн төхөөрөмжийг гардан ажиллуулах хүмүүст сургалт хийх зарыг 2024.05.07-ны 11:30 минутад түгээж, сургалтыг мөн өдрийн 14:00-16:00 цагт “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгууллаа.
Сургалтаар Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Машин механизмын оператор Н.Ганзориг болон төхөөрөмжийг нийлүүлэгч “Им карго энд трэйд” ХХК-ийн төлөөлөл Д.Эрдэнэбаатар нар төхөөрөмжийн ашиглалтын талаар зааж, оролцогчид товч дадлага хийсэн.
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture