11

V

Хүнсний хаягдлыг дахин боловсруулж гаргаж авсан компостыг хэрхэн ашиглаж мод, бут суулгах, хүнсний ногооны үрсэлгээ хийхэд, хөрс сайжруулахад хэрхэн ашиглах, зүлэгжүүлэлт, ногоон байгууламж байгуулах зэрэгт хэрхэн ашиглах талаар практик мэдлэг олгох сургал

Дунд болон том түвшний туршилтын оролцогчдыг хамруулсан компостын хэрэглээний талбайн өдөрлөг-сургалт
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 3 түвшинд туршилтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд жижиг түвшинд өрхөөс гарч буй хүнсний хаягдлаар гэрийн нөхцөлд компост боловсруулах туршилтыг нийт 50 өрх, Дунд түвшинд 10 ААН-ийн байршилд “Дундын эзэмшлийн хайрцганд хүнсний хаягдлаар компост бордоо боловсруулах” туршилт, том түвшний туршилтад хүнсний хаягдал ихээр гаргадаг 10 ААН-ийн 12 байршилд хүнсний хаягдлыг дахин боловсруулж компост боловсруулах ажил хийгдэж байна.
Төслийг өргөжүүлэх ажлын хүрээнд дунд болон том түвшний туршилтад оролцож буй нийт 20 ААН-ийн талуудын оролцоог нэмэгдүүлэх, хүнсний хаягдлыг дахин боловсруулж гаргаж авсан компостыг хэрхэн ашиглаж мод, бут суулгах, хүнсний ногооны үрсэлгээ хийхэд, хөрс сайжруулахад хэрхэн ашиглах, зүлэгжүүлэлт, ногоон байгууламж байгуулах зэрэгт хэрхэн ашиглах талаар практик мэдлэг олгох сургалтыг 2024 оны 5-р сарын 11-нд төсөл хэрэгжүүлэх нэгж болон үндэсний зөвлөх мэргэжилтнүүдийн баг, “Фермер эмэгтэйчүүд” ТББ-тай хамтран зохион байгууллаа.
Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний арга хэмжээнд нэгдэж “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг сонгож энэхүү сургалтыг зохион байгуулан сургалтын явцад 504 ширхэг мод, бут тарьж, байгууллагынхаа орчныг зүлэгжүүлэх, цэцэг тарих, сургууль, цэцэрлэг хүлэмжиндээ хүнсний ногооны үрсэлгээ тарих арга аргачлалыг зааж сурган практик дадлага хийлээ.
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture