Galaxy tower, Khan-Uul district
office@ubfoodwaste.mn
Нэвтрэх
ENG
Төслийн тухай
Мэдээ, Мэдээлэл
Медиа
Зургийн цомог
Видео
Сургалтын материал
Судалгаа тайлан
Төслийн хэрэгжилт
Ил тод байдал
Гарын авлага
Холбоо барих
Холбоо барих
7775 2223
Нүүр
/
Мэдээ, мэдээлэл
/
Мэдээ дэлгэрэнгүй
Мэдээ дэлгэрэнгүй
10
V
by
0 Comments
"ХҮНСНИЙ ХАЯГДЛААР КОМПОСТ БОРДОО ХИЙХ АРГА, БОРДООНЫ АЧ ТУС" сэдэвт сургалтыг сургагч багш нараар дамжуулан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 80-р цэцэрлэг дээр 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-өөс "ХҮНСНИЙ ХАЯГДЛААР КОМПОСТ БОРДОО ХИЙХ АРГА, БОРДООНЫ АЧ ТУС" сэдэвт сургалтыг сургагч багш нараар дамжуулан цэцэрлэгийн хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сургалт болон
өргөжүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 80-р цэцэрлэг дээр 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү сургалтанд тус цэцэрлэгийн 16 бүлгийн 148 эцэг эх хамрагдсан бөгөөд 393 хүүхдэд хичээл үйл ажиллагаагаар сурталчилсан болно.
Төслөөс бага насны хүүхдүүдэд зориулан бэлтгэж хэвлүүлсэн “Хогон мангасын дэлхийг эзлэх төлөвлөгөө” зурагт комик номыг бяцхан суралцагчид сонирхож байсан бол багш нарын өөрсдөө найруулж, өөрсдөө тоглож толилуулсан “Бордоо” жүжиг эцэг эхчүүд, оролцогчдод ихээхэн таалагдсан арга хэмжээ боллоо.
Хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан энэхүү танин мэдэхүйн сургалт, мэдээллийн үйл ажиллагаа нь хоол хүнсний хэрэглээгээ зөв зохицуулж хүнсний хаягдлыг бууруулах, хаягдлыг дахин боловсруулж ашиглах замаар байгальд ээлтэй зөв хандлага, дадлыг төлөвшүүлэхэд тус нэмэр болох нь дамжиггүй.
Шинэ мэдээ
2024-08-09 03:08PM
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Хог хаягдлын чиглэлээр хууль тогтоомжийг сурталчлан таниулах" сэдвээр сургалт зохион байгууллаа
2024-07-29 10:07AM
"Цэвэр хөрсний шим" дундын хоршооны сило-нд компост боловсруулж байгаа үйл явцтай танилцаж зөвлөгөө өглөө
2024-06-14 04:06PM
Төслийн багийн зөвлөхүүдийн ээлжит ажлын уулзалт боллоо
Ангилал
Цахим хөгжил
Сонин сайхан
Цаг үе, үйл явдал
office@ubfoodwaste.mn
7775 2223
ENG
Хайх түлхүүр үгээ оруулна уу