2024 оны 5-р сарын 3-10-ний өдрүүдэд төсөлтэй хамтран ажиллаж буй дунд болон том түвшний байгууллагуудын модуль хайрцагт хүнсний хаягдлаар компост боловсруулж буй үйл ажиллагаанд мониторингийн хяналт үнэлгээ хийж, зөвлөгөө өгч ажиллалаа.
2024 оны 5-р сарын 3-10-ний өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-д оролцогч “Өндөр Улаан Трэвэл” компанийн “Ред Рок ресорт”, Нийслэлийн ерөнхий боловсролын 65, 67, 129-р сургуулиуд, СХД-ийн 80, БЗД-ийн 136-р цэцэрлэгүүд, “Хүмүүн” сургууль, “ХААИС-ийн Агропарк”, “Инженерийн сургууль”, “Модерн Номадс”, “Гоёл Кашмер”, “Хүдэр цонж”, “Астила Увс”,”Цэвэр хөрсний шим” хоршоо зэрэг байгууллагуудын модуль хайрцагт хүнсний хаягдлаар компост боловсруулж буй үйл ажиллагаанд мониторингийн хяналт үнэлгээ хийж, зөвлөгөө өгч ажиллалаа.
Төсөлд оролцогч дунд болон том түвшний байгуулагуудын компостын боловсрох үйл явц идэвхтэй, хэвийн явагдаж байна. Том түвшний оролцогч байгууллага “Хүдэр цонж” ХХК, СкайХайпермаркет ХХК-ийн “И Март” Хан-Уул салбарт компост хийх ажлыг эхлүүлж, гарын авлагаар хангаж, заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.
Туршилтын төсөлд оролцогч жижиг түвшний 4 айл өрх, дунд болон том түвшний 14 байгууллагуудын модул хайрцаг байршуулсан болон мод тарих орчны эдэлбэр газрын хөрснөөс нийтдээ 19 ширхэг дээж авч хими, нян судлал, хүнд металлын үзүүлэлтүүдийг шинжлүүлэхээр ХААИС-ийн Агрохимийн лабораторит хүргүүллээ. Том болон дунд түвшний оролцогч байгууллагуудаас боловсруулан бэлэн болгосон компостноос 190 кг-ыг авч “Компостын хэрэглээ” сэдэвт талбайн өдөрлөгийн үзүүлэх сургалтын үеэр мод тарихад хэрэглэлээ.