14

V

“Өнгө нэмье” ТББ-аас зохион байгуулсан “ДАХИН БОЛОВСРУУЛЦГААЯ – GO RECYCLE” аяны нээлтийн арга хэмжээнд оролцсон 300 орчим оролцогчдод төслийн үр дүнгийн талаар танилцуулж, гарын авлага, сурталчилгааны материалаар хангаж ажиллав

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-өөс хүнсний хаягдлыг бууруулах, дахин боловсруулах, ашиглах талаар олон нийтэд мэдээлэл түгээх, өргөжүүлэх сургалт, сурталчилгааг цэцэрлэг, сургуулийн сурагчид, айл өрх, иргэд, албан байгууллага г.м бүх шатанд зохион байгуулж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд “Өнгө нэмье” ТББ-аас 2024 оны 5-р сарын 14-ний өдөр зохион байгуулсан “ДАХИН БОЛОВСРУУЛЦГААЯ – GO RECYCLE” аяны нээлтийн арга хэмжээнд оролцсон 300 орчим оролцогчдод хүнсний хаягдлаар компост бордоо хийж байгаа туршилтын үр дүнгийн талаар танилцуулж, гарын авлага, сурталчилгааны материалаар хангаж ажиллав.
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture