16

V

(2024.05.16) ХААИС-тай хамтран 2024.05.13-23-ны өдрүүдэд сургагч багшаар дамжуулан хүнсний хаягдлыг бууруулах, дахин боловсруулж, компост бордоо хийж, хэрэглэх талаар цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.

“ХООЛОО ХАЙРЛАЖ, ХОГ ХАЯГДЛААС ТАТГАЛЗЪЯ”
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл" хэрэгжиж байна.
Төслөөс 2024 оны 1-р сарын 12-ны өдөр ХААИС-тай байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн дагуу тус сургуультай хамтран 2024.05.13-23-ны өдрүүдэд сургагч багшаар дамжуулан сургууль, цэцэрлэг, байгууллага, иргэдэд хүнсний хаягдлыг бууруулах, дахин боловсруулж, компост бордоо хийж, хэрэглэх талаар цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.
Сургалт 2024.05.16-ны өдөр нийт 150 орчим оюутанд “Хүнсний хаягдал гэж юу вэ?”, “Байгаль орчинд нөлөөлөх хор уршиг”, “Хүнсний хаягдлаа багасгах арга замууд" сэдвээр сургалт орж, сургалттай холбоотой хэвлэсэн материал тараалаа.

uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture