22

V

Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны жижиг түвшний 12 айл өрхийн компост боловсруулах ажлын үйл явцтай газар дээр нь танилцлаа

2024 оны 5-р сарын 22-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-д оролцогч Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны жижиг түвшний 12 айл өрхийн компост боловсруулах ажлын үйл явцтай газар дээр нь танилцлаа.
Компост боловсруулах туршилтын төслийн үр дүнд төсөлд хамрагдсан 12 айл, өрхүүд нийтдээ 280 кг хүнсний болон ногооны хаягдал боловсруулж 85 кг бордоо боловсруулж энэ бордоогоороо хашаандаа тарьсан мод бут, ногооны үрсэлгээгээ бордсон байна.
Компост бордоо хэрэглэсэн мод, бут харьцангуй хурдан нахиалж, ургалтад сайнаар нөлөөлж байгаа талаар төсөлд хамрагдсан иргэд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.
Тухайн айл өрхүүд компост бордоо боловсруулах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хийж, хүнсний хаягдлыг багасган хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулж органик эко бордоогоор хүнсний ногоо, мод бутаа бордож ургуулан арвин ургац авч, эрүүл хүнсээр өрхийн хэрэглээгээ хангах зорилготой байна.
uploaded picture
uploaded picture
uploaded picture