24

V

Чингэлтэй дүүргийн 7-р хорооны жижиг түвшний 12 айл өрхийн компост боловсруулах ажлын үйл явцтай газар дээр нь танилцлаа

2024 оны 5-р сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-д оролцогч Чингэлтэй дүүргийн 7-р хорооны жижиг түвшний 12 айл өрхийн компост боловсруулах ажлын үйл явцтай газар дээр нь танилцлаа.
Компост боловсруулах төсөлд хамрагдсан 12 айл, өрхүүд нийтдээ 210 кг хүнсний болон ногооны хаягдал боловсруулж 68 кг бордоо гарган авсан байна. Бэлэн болсон бордоогоороо хашаандаа тарьсан мод бут сөөг, ногооны үрсэлгээгээ бордож, ургалтыг нэмэгдүүлж чадсан байна.
Төсөлд хамрагдаж байгаа өрхүүдийн төлөөлөл компост бордоо хэрэглэсэн мод, бут сөөгний ургалт нэмэгдэж, боловсруулсан бордоогоороо өөрсдийн тарьсан ургамал, ногоог бордож ургуулахад үр дүн сайн болохыг амьдрал дээр туршсан сайн жишээ боллоо гэж сэтгэгдэлээ хуваалцлаа.
Хүнсний хаягдал нь хог биш баялаг болохыг батлан хүрээлэн байгаа орчны бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгаралыг багасгахад хүн бүрийн оролцоо чухал байгааг онцлон, бусдад сайн үлгэрлэл үзүүлж компост хийх ажлыг цаашид хороо, дүүргийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байна.
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture