29

V

“Хүнсний хаягдал - үнэт баялаг” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан, “Хүнсний хаягдал хог биш” сэдвийн хүрээнд гар зургийн уралдааны ялагчдыг тодруулж шагнал гардууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл" хэрэгжүүлж байна.
Төслөөс 2024 оны 04-р сарын 12-ны өдөр Нийслэлийн Ерөнхий Боловсролын 65-р сургууль, 67-р сургууль, 129-р сургууль, Олон улсын Хүмүүн сургуулиудтай хамтран тус сургуулиудын ахлах ангийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Хүнсний хаягдал - үнэт баялаг” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан, 5-8 дугаар ангийн сурагчдын дунд “Хүнсний хаягдал хог биш” сэдвийн хүрээнд гар зургийн уралдааныг нийт 2028 хүүхдийн дунд зарласан.
5-р сарын 11-ний өдөр эхний шатанд сургууль дээрээ шалгарсан нийт 48 эссэ, 120 гар зургийн бүтээлүүд ирснээс 2-р шатны шалгаруулалтанд 20 эссэ, 29 гар зургийн бүтээлүүд шалгарч, шалгарсан бүтээлүүдээс ялагчдыг тодруулан, өргөмжлөл мөнгөн шагнал гардуулав.
"Хүнсний хаягдал үнэт баялаг" сэдэвт эссэ бичлэгийн уралдааны шалгаруулалт
Тэргүүн байр
Б.Эмүлэн (67-р сургууль)
Дэд байр
Л.Тэмүүлэн (65-р сургууль)
Гутгаар байр
Л.Дархижав (65-р сургууль)
Тусгай байр
Г. Энэрэл (129-р сургууль)
"Хүнсний хаягдал хог биш" гар зургийн уралдааны шалгаруулалт
Тэргүүн байр
Б.Хүслэн (65-р сургууль)
Дэд байр
А.Анарбаяр (67-р сургууль)
Гутгаар байр
Г.Сондор (67-р сургууль)
Тусгай байр
Ану-Үжин (129-р сургууль)
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture