07

V

Дунд түвшний 9 байгууллагуудын модуль хайрцагт хүнсний хаягдлаар компост боловсруулж буй үйл ажиллагааны явцтай газар дээр нь танилцаж, заавар зөвлөгөө өгч ажиллалаа

2024 оны 5-р сарын 7-9-ний өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-д оролцогч Нийслэлийн ерөнхий боловсролын 65, 67, 129-р сургуулиуд, СХД-ийн 80, 263-р цэцэрлэг, БЗД-ийн 136-р цэцэрлэгүүд, “ХААИС-ийн “Инженерийн сургууль”, “Модерн Номадс” ресторан, “Гоёл Кашмер”, зэрэг дунд түвшний 9 байгууллагуудын модуль хайрцагт хүнсний хаягдлаар компост боловсруулж буй үйл ажиллагааны явцтай газар дээр нь танилцаж, заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
Дунд түвшний ААНБ-ын компост боловсруулалтын үйл ажиллагаа идэвхтэй, боловсролтын явц хэвийн, ялзрах процесс идэвхтэй явагдаж байна.” /
Модуль хайрцагт хүнсний хаягдал ашиглан компост боловсруулах үеийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн заавар, журмыг байнга мөрдөн ажиллахыг анхааруулж, зөвлөмж өгсөн.
Дунд түвшний 4 байгууллагын боловсруулсан бордооны 4 дээжинд хийсэн шинжилгээний сорилын дүнгээр манай улсад мөрдөж байгаа Компост бордоо.Техникийн шаардлага MNS 6507 : 2015 стандартын үзүүлэлтийн шаардлагыг хангаж байна
uploaded picture
uploaded picture
uploaded picture