Том түвшний11 ААНБ-уудын компост боловсруулж буй үйл ажиллагааны явцыг хянаж, зааварчлага, зөвлөгөө өгч ажиллалаа.
2024 оны 5-р сарын 2-15-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-д оролцогч “Номадс Хоспиталити”, “Астила Увс”,”Цэвэр хөрсний шим” хоршоо, “ХААИС-ийн Агропарк”, Хүмүүн” сургууль,Барс Импекс 2, И Март хороолол салбар, Баянгол
ресторан, Ред Рок ресорт, Хүдэр цонж” ХХК, СкайХайпермаркет ХХК-ийн “И Март” Хан-Уул салбар зэрэг том түвшний11 ААНБ-уудын компост боловсруулж буй үйл ажиллагааны явцыг хянаж, зааварчлага, зөвлөгөө өгч ажиллалаа.
Компост боловсруулалтын үеийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн заавар, журмыг байнга мөрдөн ажиллахыг анхааруулж, зөвлөмж өгсөн.
Компост бордооны дээжинд хийсэн 7 шинжилгээний сорилын дүнгээр манай улсад мөрдөж байгаа Компост бордоо.Техникийн шаардлага MNS 6507 : 2015 стандартын үзүүлэлтийн шаардлагыг хангаж байна
Том түвшний байгууллагуудын компост боловсруулах үйл ажиллагаа идэвхтэй, боловсролтын явц хэвийн явагдаж байна.