10

VI

Техникийн ерөнхий шаардлага 2024 байгууллагын стандартын төслийг боловсруулж төсөлд оролцогчдод танилцуулж, тэдний саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллав.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-ийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хүнсний хаягдлаар компост боловсруулах үйл ажиллагаа. Техникийн ерөнхий шаардлага 2024 байгууллагын стандартын төслийг боловсруулаад байгаа билээ.
Энэхүү стандартын төслийг туршилтын төсөлд оролцогчдод танилцуулж, тэдний саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дунд болон том түвшний туршилтын төсөлд оролцогч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд, зөвлөхүүд нийт 50 орчим хүн оролцлоо.
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture