06

VI

Том түвшний туршилтын төсөлд оролцогч байгууллагуудын хүнсний хаягдлаар компост боловсруулж буй ажлын явцыг газар дээр нь үзэж, мэргэжлийн зөвөлгөө өгч ажиллалаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-ийн зөвлөх багийн мэргэжилтнүүд 2024 оны 06-р сарын 06-ны өдөр том түвшний туршилтын төсөлд оролцогч байгууллагуудын хүнсний хаягдлаар компост боловсруулж буй ажлын явцыг газар дээр нь үзэж, мэргэжлийн зөвөлгөө өгч ажиллалаа.
Туршилтын төсөлд хамрагдаж байгаа том түвшний байгууллагууд болох Тэрэлж дэх “Өндөр улаан Трэвел” ХХК-ийн “Ред Рок ресорт”, Баянзүрх дүүргийн “Хүдэр цонж” ХХК-ийн модуль хайрцагт боловсруулж байгаа компост бордооны гүний дулааны хэм 45 о -49 о С, боловсролт хэвийн явагдаж байна. “Хүдэр цонж” ХХК хүлээн авсан хүнсний хаягдал бутлагч машинаараа ногооны хаягдлаа хэрчиж 3 хайрцагт компост бордоо боловсруулж байна.
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture