Galaxy tower, Khan-Uul district
Galaxy tower, Khan-Uul district
05
VIНийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-ийн зөвлөх багийн мэргэжилтнүүд 2024 оны 06-р сарын 05-ны өдөр дунд түвшний туршилтын төсөлд оролцогч- Сонгинохайрхан дүүрэг дэх Нийслэлийн 65, 67-р дунд сургуулиуд, Ерөнхий боловсролын 129-р сургууль, мөн дүүрэг дэх 263-р цэцэрлэгийн хүнсний
хаягдлаар компост боловсруулж буй ажлын явцыг газар дээр нь үзэж, мэргэжлийн зөвөлгөө өгч ажиллалаа.
67-р сургууль боловсруулсан компостоо гадаах талбайн хөрсөндөө хийж цэцгийн үрслэгээ тарьж байлаа. 129-р сургууль энэ жилийн боловсруулсан 150 кг компостоо худалдан борлуулаад, компостоо үргэлжлүүлэн хийж байна. Нийслэлийн 65-р сургууль боловсруулсан компостоо сургуулийнхаа гадаа шинээр тарьсан моднууддаа хэрэглэсэн байна.