06

VI

Зөвлөх багийн мэргэжилтнүүд дунд түвшний туршилтын төсөлд оролцогч аж ахуйн нэгж, байгууллагуудын дундын эзэмшлийн модуль хайрцагт хүнсний хаягдлаар компост боловсруулж буй ажлын явцыг газар дээр нь үзэж, мэргэжлийн зөвөлгөө өгч ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн  тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-ийн зөвлөх багийн мэргэжилтнүүд 2024 оны 06-р сарын 06-ны өдөр дунд түвшний туршилтын төсөлд оролцогч- Хан-Уул дүүрэг дэх “Гоёл кашмер” ХХК, ХААИС, Сүхбаатар дүүргийн “Модерн номадс-2” ресторан, Баянзүрх дүүргийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын дундын эзэмшлийн модуль хайрцагт хүнсний хаягдлаар компост боловсруулж буй ажлын явцыг газар дээр нь үзэж, мэргэжлийн зөвөлгөө өгч ажиллалаа. “Гоёл кашмер” ХХК, ХААИС, “Модерн номадс-2” рестораны компост боловсруулах ажил хэвийн явагдаж байна. “Гоёл кашмер” ХХК хүнсний хаягдал хэрчигч машинаа суурилуулж, ашиглаж эхэлсэн байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн компост боловсруулах хайрцагнуудаа гадаа байрлуулсан учраас өвөл үйл ажиллагаа зогссон байсан бөгөөд 6-р сараас компост хийх ажлаа эхлүүлсэн.

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture