14

VI

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7-р хорооны иргэдэд зориулан “Гэртээ компост хийцгээе” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-өөс 2014.06.14-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7-р хорооны иргэдэд зориулан “Гэртээ компост хийцгээе” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт тус хорооны төсөлд оролцогч өрхийн төлөөлөл, бусад иргэд, хорооны ажилтнууд нийт 50 орчим хүн оролцов. Оролцогчид хүнсний хаягдлаар компост боловсруулж буй туршлагаа хуваалцаж, зөвлөхүүд төслийг цаашид хэрхэн тогтвортой үргэлжлүүлэх талаар зөвөлгөө өгөв. Өдөрлөгт оролцогчдод гэрийн нөхцөлд компост боловсруулах тухай гарын авлага, зөвлөмж, шаардлагатай гар багаж болон цэцэгний үрслэгээ олгов.
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture