Galaxy tower, Khan-Uul district
office@ubfoodwaste.mn
Нэвтрэх
ENG
Төслийн тухай
Мэдээ, Мэдээлэл
Медиа
Зургийн цомог
Видео
Сургалтын материал
Судалгаа тайлан
Төслийн хэрэгжилт
Ил тод байдал
Гарын авлага
Холбоо барих
Холбоо барих
7775 2223
Нүүр
/
Мэдээ, мэдээлэл
/
Мэдээ дэлгэрэнгүй
Мэдээ дэлгэрэнгүй
29
II
by
0 Comments
“ХҮНСНИЙ ХАЯГДЛААР КОМПОСТ ХИЙХ, АШИГЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт практик мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа
Өнөөдөр/2024.02.29/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-ийн хүрээнд “ХҮНСНИЙ ХАЯГДЛААР КОМПОСТ ХИЙХ, АШИГЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт практик мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.
Уг төслийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны
дагуу “Скай хайпермаркет” ХХК-ийн Е март-1, 2 салбар, “Барс импекс” ХХК-ийн Барс-1, 2 салбар, “Номадс хоспиталити“ ХХК -ийн хүнсний үйлдвэр, Хөдөө аж ахуйн их сургууль, “Хүдэр цонж” ХХК болон “Астила увс” ХХК-ийн хүнсний ногооны худалдааны төв, Баянгол рестарон зочид буудал, “Өндөр -Улаан трэвел” ХХК-ийн Red rock ресорт, Хүмүүн ОУ-ын сургууль, Цэвэр хөрсний шим дундын хоршоо зэрэг том түвшний 10 ААН-ын 12 байршлыг хамруулсан бөгөөд эдгээр ААН-ын 40 орчим төлөөлөл хамрагдлаа.
Туршилтын сургалт нь сонгогдсон аж ахуйн нэгж, байгууллагад тэдний гаргаж буй хүнсний хаягдлын хэмжээ, найрлагын талаарх мэдлэг, дадлыг практик сургалтаар дээшлүүлэх, харилцан хэлэлцэж туршилтыг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл болон сайн туршлагуудын санал солилцох ач холбогдолтой юм.
Өмнө нь жижиг түвшний туршилтад өрхөөс гарч буй хүнсний хаягдлаар гэрийн нөхцөлд ялзмаг бордоо хийх туршилтыг нийт 50 өрх, Дунд түвшний туршилтад 10 байршилд “Дундын эзэмшлийн хайрцганд хүнсний хаягдлаар ялзмаг бордоо хийх туршилт”-ыг хэрэгжүүлсэн.
Шинэ мэдээ
2024-08-09 03:08PM
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Хог хаягдлын чиглэлээр хууль тогтоомжийг сурталчлан таниулах" сэдвээр сургалт зохион байгууллаа
2024-07-29 10:07AM
"Цэвэр хөрсний шим" дундын хоршооны сило-нд компост боловсруулж байгаа үйл явцтай танилцаж зөвлөгөө өглөө
2024-06-14 04:06PM
Төслийн багийн зөвлөхүүдийн ээлжит ажлын уулзалт боллоо
Ангилал
Цахим хөгжил
Сонин сайхан
Цаг үе, үйл явдал
office@ubfoodwaste.mn
7775 2223
ENG
Хайх түлхүүр үгээ оруулна уу