Компост нь борооны усыг үр ашигтай ашиглахад туслахаас гадна усыг хадгалах, дамжуулах чадвартай тул усыг хэмнэж чаддаг. Энэ нь байгаль орчинд тустай бөгөөд таны хөрсийг ганд тэсвэртэй болгодог. Мөн эрүүл арвин хүнс авахад туслах болно.
Компост гэдэг нь ургамал, амьтны үлдэгдэл байгалийн жамаар задарч, хөрс болон хүрээлэн буй орчныг тэтгэгч органик бодис болон хувирах үйл явцыг хэлнэ.
Бид гэрийн нөхцөлд ч хүнсний хаягдлаараа хийх боломжтой юм.
- Тарилтаас өмнө шинээр тариалалт хийх хөрсийг сайжруулахаар 2,5-5см зузаан дэвсэж, 10-15см өнгөн хэсгийн хөрстэй хольж өгнө.
- Үр тарих мөрөнд, үрсэлгээ суулгахад нүхэнд 1:1 харьцаатай бодож хийж өгдөг.
- Ургалтын хугацаанд ургамлын мөр хооронд зайнд нэмэлтээр хийж өгдөг. 1-1,5см зузаан зулдаг. Энэ үед ургамлын ишинд хүргэхгүй байхыг анхаарна.
- Компостоо усанд найруулж "компостны цай" шингэн бордоо хэлбэрээр усалгаа, үрсэлгээний үндэс дүрэх, дахин шингэлж навчруу шүрших байдлаар хэрэглэж болно.
- Өндөр далан үүсгэж тариалж байгаа нөхцөлд 5-8см зузаан зулж, 15-20см өнгөн хэсгийн хөрстэй хольж өгнө.
- Хүнсний ногоо маш олон төрөл зүйл бөгөөд тэр болгоны хэрэгцээг тооцох хэрэгтэй. Өвстэй ургамлын үлдэгдлийг компост хийхэд ашиглаж болохгүй.