06

I

СУРАГЧИД ЦАЙНЫ ГАЗРААС ГАРАХ ХАЯГДЛЫГ АШИГЛАН БОРДОО ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ


Нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн сурагчид гарын доорх материал ашиглан тусгайлан бэлтгэсэн хайрцагт компост бордоо бэлтгэж байна. Тус сургуульд сурагчдын идэвх оролцоог дэмжих зорилготой олон клубууд үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг болох “Ногоон төгөл” сурагчийн өөрөө удирдах клубын сурагчид болон багш, ажилчид нэгдэж “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, хүнсний бордоо гаргаж авахаар ажиллаж байна.
Сургуулийн цайны газраас гарч буй бүх төрлийн болсон бүтээгдэхүүн, ногооны хаягдал, модны үртэс, навч, мөчир, боргоцой, шарилж гэх зэрэг хаягдал зүйлсийг ашиглан эрүүл эко бордоо хийхээр зорьжээ. Ингэснээр сурагчдын амьдралд тустай мэдлэг мэдээлэл болоод зогсохгүй байгальд ээлтэй зөв санаачлага болж байгаа юм.
Сурагчид бордоо хийхэд ашиглах бэлдэц материалыг өөрсдийн санаачлагаар цуглуулж бэлтгэдэг. Компост бордооны зах зээлийн үнэ килограмм тутамд 12500 төгрөгөөр худалдаалагддаг байна. Сурагчид гаргаж авсан бордоогоо ашиглан сургуулийн зүлэгжүүлэлт, ногоон байгууламжаа нэмэлт зардалгүйгээр бордохын зэрэгцээ цаашлаад хүнсний ногоо тариалж цайны газартаа нийлүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.


uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture