01

II

НИЙСЛЭЛД ХҮНСНИЙ ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРНО

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэд ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Азийн хөгжлийн банктай хамтран "Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн зорилго нь хүнсний хаягдлыг дахин боловсруулж, бордоо хийх технологийг иргэдийн оролцоотойгоор хийнэ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Азийн хөгжлийн банкны төлөөлөгч Кобаяшитай төслийн явц, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх уулзалтыг хийлээ. Уулзалтаар үйлдвэрлэлийн туршилтын төслийн хүрээнд барих байгууламжийн зардал, технологийн шийдлийн талаар харилцан санал солилцов.
uploaded picture