BSI зөвлөх баг СХД-ийн 67-р сургуулийн сурагчдад богино хугацааны сургалт зохион байгууллаа
Төслийн дотоодын зөвлөхүүд хүнсний хаягдал, модны үртэс ашиглан хэрхэн компост хийдгийг тайлбарлав.
67-р сургууль нь АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын хүнсний хаягдлыг дахин боловсруулах төслийн дунд түвшний туршилтын төсөл хэрэгжиж байгаа сургууль юм. Сургуулийн цайны газраас өдөр бүр 9-16 кг хүнсний хаягдал гарч, хогийн төвлөрсөн цэгт хүргэгддэг
байсан бол одоо үүгээр компост боловсруулан дахин ашигладаг болсон.
Туршилтын төсөлд хамрагдаж байгаа бусад сургууль, цэцэрлэгүүдэд 5 ба 6-р саруудад хүнсний хаягдлаар компост хийх сургалталтуудын зохион байгуулахаар төлөвлөж байна.