Galaxy tower, Khan-Uul district
office@ubfoodwaste.mn
Нэвтрэх
ENG
Төслийн тухай
Мэдээ, Мэдээлэл
Медиа
Зургийн цомог
Видео
Сургалтын материал
Судалгаа тайлан
Төслийн хэрэгжилт
Ил тод байдал
Гарын авлага
Холбоо барих
Холбоо барих
7775 2223
Нүүр
/
Мэдээ, мэдээлэл
/
Мэдээ дэлгэрэнгүй
Мэдээ дэлгэрэнгүй
19
VI
by
0 Comments
“НОГОО ХОРОО” өдөрлөг зохион байгууллаа
“Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-д Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны 25 өрх
хамрагдаж Модуль хайрцаг ашиглан компост бордоо хийж сурсан байна.
Төслийг Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японыг ивээх сан, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэрэгжүүлж байна. "НОГООН ХОРОО" өдөрлөгөөр бордоо хийхийн ач холбогдол, үр дүн, хэрхэн хийх тухай төслийн багийнхан танилцуулга мэдээлэл хийв. Гэрийн нөхцөлд бордоо хийх хүсэлтэй 3-р хорооны 10 иргэнд хайрцаг гардуулж, хамгийн сайн бордоо хийсэн 8 иргэнийг шагнаж урамшуулав.
Дүүргийн 3-р хороонд 2022 оны 5 сараас энэхүү төсөл хэрэгжиж 1 жилийн үр дүнгээ дүгнэн туршлага хуваалцсан юм.
Жишээ нь 3-5 ам бүлтэй өрхөөс өдөрт 200г-400г хүнсний хаягдал гардаг гэж үзвэл жилдээ 73кг-146кг хаягдлыг ашиглан бордоо хийж 1тн825 -с 3тн 650кг хогийг ачиж тээвэрлэх зардал хэмнэж болно.
Мөн 2022 оны 10 сараас дунд түвшинд 80-р цэцэрлэгт төслийг хэрэгжүүлж хүүхдийн хоол хүнсний хаягдлаар бордоо хийн амжилттай хэрэгжүүлж байна. Тухайн цэцэрлэг хашаандаа хавар болгон хүнсний ногоо тариалдаг бөгөөд энэхүү бордоогоо ашиглан хөрсөө бэлтгэж байгаагаа өдөрлөгийн үеэр хэлсэн юм.
Сургалтын агуулга:
-Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төслийн товч танилцуулга
-Хүнсний хог хаягдал гэж юу вэ? Хүнсний хог хаягдлыг булах нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх вэ?
-Жижиг түвшний туршилтын төслийн танилцуулга: Хайрцаг ашиглан өрхөөс гарч буй хүнсний хаягдлаар компост бордоо хийх аргачлал
-Модуль хайрцаг ашиглан хүнсний хаягдлаар компост бордоо хийх аргачлал гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Шинэ мэдээ
2024-08-09 03:08PM
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Хог хаягдлын чиглэлээр хууль тогтоомжийг сурталчлан таниулах" сэдвээр сургалт зохион байгууллаа
2024-07-29 10:07AM
"Цэвэр хөрсний шим" дундын хоршооны сило-нд компост боловсруулж байгаа үйл явцтай танилцаж зөвлөгөө өглөө
2024-06-14 04:06PM
Төслийн багийн зөвлөхүүдийн ээлжит ажлын уулзалт боллоо
Ангилал
Цахим хөгжил
Сонин сайхан
Цаг үе, үйл явдал
office@ubfoodwaste.mn
7775 2223
ENG
Хайх түлхүүр үгээ оруулна уу