ХААИС-ын Агрохимийн лабораторид боловсруулсан компостыг шинжлүүлэх ажил эхэллээ
Улаанбаатар хотын хүнсний хаягдлыг дахин боловсруулах төслийн хүрээнд айл, өрх, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж болон үйлдвэрлэлийн түвшинд боловсруулсан компостыг физик-химийн үзүүлэлт, шим тэжээлийн агууламж, биологийн бохирдол, гадны биетийн бохирдол, эрүүл ахуйн үзүүлэлт, болцын шинжилгээ, ургамал ургалтын шинжилгээ зэрэг нийт 18 үзүүлэлтээр ХААИС-ын Агрохимийн лабораторид шинжлүүлэх ажил эхэллээ.
Эхний ээлжид жижиг түвшинд айл өрхүүдийн боловсруулсан компостын 10 дээж, дунд түвшинд сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдэд боловсруулсан компостын 3 дээжид шинжилгээ хийсэн бөгөөд лабораторийн дүгнэлтээр шинжилгээнд хамрагдсан бүх дээж Компост бордооны техникийн шаардлагыг (MNS 6507:2015) хангаж байна . Энэхүү лабораторийн шинжилгээг төсөл дуусах хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн явуулах юм.