05

IX

Компост хэрэглэснээр монос мод сэргэн үр жимсээ өгч эхэллээ

Хөрсийг нь компостоор баяжуулж өгснөөр долоон жилийн турш жимслэхгүй байсан монос мод сэргэн үр жимсээ өгч эхэллээ. Энэ нь ургамал, модны ургалтад компост ямар чухал үүрэг гүйцэтгэдгийн тод жишээ болов.
BSI-ийн зөвлөхүүд 2023 оны 9-р сарын 3-ны өдөр АХБ-ны санхүүжилтээр УБЗАА-аас хэрэгжүүлж байгаа туршилтын төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 25 өрхийн боловсруулж байгаа компостын явцтай танилцаж зөвлөгөө өгөв. Туршилтад оролцож буй айл өрхүүд зуны амралтын сард боловсруулж буй компостдоо хүнсний хаягдал харьцангуй бага хольсон хэдий ч компостын болц, чанар улам сайжирсныг зөвлөхүүд тэмдэглэлээ.
Бидний төсөлд оролцогч Чингэлтэй дүүргийн өрхийн сүүлийн долоон жил жимслээгүй монос модны мойл жимс сайн ургасны нууц нь юунд байв? Төслийн хүрээнд BSI-ийн зөвлөх багийн мэргэжилтнүүдийн аргачлал, зааврын дагуу гэрийн нөхцөлд энгийн модон хайрцагт боловсруулсан компостоос таслан авсан ердөө 2 кг компостоор өнгөрсөн хавар монос модны хөрсийг баяжуулсан. Үүний үр дүнд монос мод зөвхөн жимслээд зогсохгүй өөрөө эрүүлжиж, сайтар багсайн ургасан байна.
Компост нь хүнсний хаягдлыг багасгах ач холбогдолтойгоос гадна хүрээлэн байгаа ногоон орчныг сэргээх гайхалтай чадвартайг энэхүү жишээ нотлон харууллаа.

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture