Galaxy tower, Khan-Uul district
office@ubfoodwaste.mn
Нэвтрэх
ENG
Төслийн тухай
Мэдээ, Мэдээлэл
Медиа
Зургийн цомог
Видео
Сургалтын материал
Судалгаа тайлан
Төслийн хэрэгжилт
Ил тод байдал
Гарын авлага
Холбоо барих
Холбоо барих
7775 2223
Нүүр
/
Мэдээ, мэдээлэл
/
Мэдээ дэлгэрэнгүй
Мэдээ дэлгэрэнгүй
14
IX
by
0 Comments
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М. Баяраа “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийнхэнтэй уулзаж төслийн хэрэгжилтийн явцын талаар уулзалт хийв
Өнөөдөр Япон сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа“Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин
боловсруулах төсөл”-ийнхэнтэй уулзаж төслийн хэрэгжилтийн явцын талаар болон Улаанчулуутын төвлөрсөн хогийн цэг дээр төвлөрөх хүнсний хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн асуудлыг шийдвэрлэв.
Улаанбаатар хотод жилд дунджаар 1,5 сая тонн орчим хог хаягдлыг цуглуулан тээвэрлэдэг ба үүний 20 хүрэхгүй хувийг дахин боловсруулах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, үлдсэн 80 хувийг төвлөрсөн хогийн цэгүүдэд дарж булшлах замаар устгаж байна. Жилдээ 132,000 тонн хүнсний хог хаягдал гардаг. Энэ хог хаягдлыг ашиглах, боловсруулах зайлшгүй шаардлагатай.
Уг төсөл нь Улаанбаатар хотод хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах технологийг иргэдийн оролцоотойгоор нэвтрүүлэх зорилготой бөгөөд төслийг гурван хэсэгт хувааж хэрэгжүүлж байна. Эхний үе шатанд Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлын нөхцөл байдалд нарийвчилсан судалгаа үнэлгээ хийгдэж, цаашид гарах үр дүнг тодорхойлсон. Мөн хүнсний хог хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах туршилтын төсөл хэрэгжүүлж, иргэд хүнсний хог хаягдлыг дахин боловсруулсан бордоог үйлдвэрлэж цэцэрлэгжүүлэлтийн ажилд ашиглаж эхэлсэн. Төслийн хүрээнд цэцэрлэг, сургууль зэрэг хүнсний хог хаягдал ихээр гаргадаг аж ахуйн нэгжүүдэд модулан хайрцаг ашиглан хүнсний хаягдлаар компост боловсруулах туршилтыг 2022 оны 10-р сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.
Шинэ мэдээ
2024-08-09 03:08PM
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Хог хаягдлын чиглэлээр хууль тогтоомжийг сурталчлан таниулах" сэдвээр сургалт зохион байгууллаа
2024-07-29 10:07AM
"Цэвэр хөрсний шим" дундын хоршооны сило-нд компост боловсруулж байгаа үйл явцтай танилцаж зөвлөгөө өглөө
2024-06-14 04:06PM
Төслийн багийн зөвлөхүүдийн ээлжит ажлын уулзалт боллоо
Ангилал
Цахим хөгжил
Сонин сайхан
Цаг үе, үйл явдал
office@ubfoodwaste.mn
7775 2223
ENG
Хайх түлхүүр үгээ оруулна уу