15

IX

80-р цэцэрлэгийн хамт олон энэ жил боловсруулсан компостоо бордоо болгон ашигласнаар 20 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэний арвин ургац хураан авч байна

2022 оны 10 дугаар сараас эхлэн дунд түвшинд хүнсний хаягдлыг дахин боловсруулж компост хийх туршилтын төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн нэг болох СХД-ийн 3-р хорооны 80-р цэцэрлэгийн хамт олон энэ жил боловсруулсан компостоо бордоо болгон ашигласнаар 20 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэний арвин ургац хураан авч байна.
80-р цэцэрлэг нь 875 м2 ногоон байгууламжтай бөгөөд зарим хэсэгтээ хүнсний ногоо тарьдаг. Төсөлд оролцохоосоо өмнө хүнсний хаягдлыг дахин боловсруулах талаар мэддэггүй байсан учраас хаягдлаа сар бүр төлбөр төлж төвлөрсөн хогийн цэгт илгээдэг байсан бол одоо хаялгүйгээр компост болгон хувиргаж ногоон байгууламждаа ашиглаж байна гэж тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Ганцэцэг хэлж байна.
Жил бүрийн хавар нэг сая хүртэлх төгрөгөөр бордоо авдаг байсан бол энэ жил ямар ч зардал гаргалгүй өөрийн боловсруулсан бордоог ашигласан. Үүний үр дүнд хөрсний чанар илт сайжирч, өмнөх жилүүдэд хурааж авдаг байсан хүнсний ногоо, жимс жимсгэний ургац бага, хэмжээ нь жижиг, давжаа байсан бол энэ жилийн ургац арвин, хүнсний ногооны хэмжээ илт томроод ирсэн гэж тэрээр үргэлжлүүлэн хэллээ.

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture