80-р цэцэрлэг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Алтан намар" ургацын баяраа цэцэрлэгийн хүүхдүүдэд танин мэдэхүйн хичээл болгон хийлээ
СХД-ийн 80-р цэцэрлэг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Алтан намар" ургацын баяраа 9-р сарын 14-ний өдөр хийлээ. Уг баярыг жимс, хүнсний ногоог хэрхэн тариалж, улмаар боловсорч гүйцсэн үед нь хурааж авдаг талаар цэцэрлэгийн хүүхдүүдэд танин мэдэхүйн хичээлийн хэлбэрээр явуулдаг юм.
Энэ жилийн ургацын баярын онцлог нь хүнсний хаягдлыг хаяхын оронд дахин боловсруулж шим тэжээлээр баялаг компост бордоо болгон хувиргадаг шидэт аргын талаар, мөн компост нь жимс, ногооны
ургалтыг түргэсгэн, арвижуулдаг талаар танин мэдэхүйн хичээлдээ жүжигчилсэн тоглолтоор нэмж оруулсан болно.
Улаанбаатар хотын хүнсний хаягдлыг дахин боловсруулах төслийн хүрээнд 80-р цэцэрлэг нь цайны газрынхаа хүнсний хаягдлыг хаяхаа больж дахин боловсруулснаар компост үйлдвэрлэж, энэ жилийн ургацдаа ашигласнаар арвин ургац хураан авч байна.