15

IX

Иргэн Г.Оюунчимэг өөрийн боловсруулсан компостыг ашиглан энэ жил ургац их сайн хураан авч байна

Мөн хорооны иргэн иргэн Г.Оюунчимэг өөрийн боловсруулсан компостыг ашиглан энэ жил ургац их сайн хураан авч байна. Тэрээр өмнө нь хүнсний хаягдлаа хаядаг байсан бол одоо дахин боловсруулж компост гарган авч сурсан. Тэрээр 2019 оноос ногоо тарьж эхэлсэн ба бага зэргийн азотын бордоо болон бууц хэрэглэж байж. Харин, төсөлд хамрагдсанаар өөрийн боловсруулсан компостыг зааврын дагуу хэрэглэснээр энэ жил арвин ургац хураан авчээ. Г.Оюунчимэг одоо химийн гаралтай бордоо ашиглахаа больсон бөгөөд компост нь хөрсний бохирдол үүсгэхгүйгээр үл барам чанарыг илт сайжруулан сэргээсэн гэж хэллээ.



uploaded pictureuploaded picture