Сургууль, цэцэрлэг, цэцэрдэгт хүрээлэн, СӨХ хүнсний хаягдлаа дахин боловсруулж компост хийдэг боллоо
Сургууль, цэцэрлэг, албан байгууллагын цайны газар, гуанз, ресторан болон орон сууцны СӨХ, хүнсний зах, цэцэрлэгт хүрээлэн хүнсний хаягдлаа дахин боловсруулж компост үйлдвэрлэх туршилтын төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн талаар мэдээллийг хүлээн авна уу.
Уг төсөл Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилт болон АХБ-ны захиран зарцуулалтаар Нийслэлийн Захирагчийн Ажлын Албанаас амжилттай хэрэгжиж байгаа юм.