Төслийн хүрээнд ААН -үүдийн түвшний компостын сургалтад шинээр таван аж ахуйн нэгж хамрагдлаа
Улаанбаатар хотын хүнсний хаягдлыг дахин боловсруулах төслийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн түвшний компостын сургалтад шинээр таван аж ахуйн нэгж хамрагдлаа.
BSI-ийн зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүд СХД-ийн 263-р цэцэрлэг, 65-р сургууль, 129-р сургууль, Модерн Номадс сүлжээ рестораны СБД-ийн салбар, Гоёл кашмир ХХК-ийн нийт 20 гаран оролцогчдод хүнсний хаягдлаар хэрхэн компост хийх аргын онол, практик хосолсон ерөнхий сургалт явуулсны дараа, эдгээр байгууллага тус бүр дээр модулан хайрцгийн практик сургалтыг давтан явууллаа.