07

XI

BSI-ийн зөвлөх багийн мэргэжилтнүүд ЧД -ийн 7 -р хорооны 25 өрх, СХД -ийн 3 -р хорооны 25 өрхөөр явж боловсруулж буй компостын боловсруулалтын явцтай танилцлаа

BSI-ийн зөвлөх багийн мэргэжилтнүүд хүнсний хаягдал ашиглан гэрийн нөхцөлд компост боловсруулах туршилтын төсөлд хамрагдсан Чингэлтэй дүүргийн 7-р хорооны 25 өрх, Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны мөн 25 өрхөөр явж тэдний боловсруулж буй компостын боловсруулалтын явцтай танилцлаа.
Айл өрхийн хэмжээнд компост боловсруулах туршилтын төслийг өнгөрсөн оны 5-р сарын сургалтын дараа эхлүүлсэн ба сар бүр хяналтын үзлэг хийн, зөвлөгөө өгөн ажиллаж байна. Нийт өрхийн 95% нь компост боловсруулах арга техникт нэгэнт суралцан, асуудал гарвал ямар арга хэмжээ авах, мөн компостыг хэрхэн хэрэглэх талаар сайн ойлголттой болсон тул тэднийг туршлагатай компостерууд болсон гэж үзэж болохоор байна.
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture