Galaxy tower, Khan-Uul district
Galaxy tower, Khan-Uul district
19
XIХүнсний хаягдлаар компост боловсруулах дунд түвшний туршилтын төсөлд шинээр хамрагдсан таван аж ахуйн нэгжид саяхан явуулсан онол, практикийн хавсарсан сургалтын дараа тэдний боловсруулж эхэлсэн компостын чанарыг BSI-ийн зөвлөх багийн мэргэжилтнүүд хянаж, зөвлөгөө өгөв. Байгууллагууд шинээр эхлүүлсэн ажилдаа тун сонирхолтой, зааврын дагуу идэвх чармайлттай ажиллаж байна. Өнгөрсөн хоёр долоо хоног гаруй хугацаанд нийтдээ 247 кг хүнсний хаягдлыг хогийн цэгт илгээхийн оронд компостын боловсруулалтад оруулжээ. Компостын модулан хайрцагт өдөр бүр хүнсний хаягдлыг бүтцийн материал буюу жижиглэсэн мод, модны үртэстэй зохистой харьцаанд хольж хийн сайтар хутгадаг бөгөөд, чийгийн түвшинг мөн байнга хянаж байна. Боловсруулалтыг зааврын дагуу хийж байгаа тул ямар нэг таагүй үнэр үүсээгүй бөгөөд ялаа шавж ажиглагдсангүй.