05

XII

Өнгөрсөн 1.5 жилийн хугацаанд өрхүүд нийтдээ 4.4 тонн хүнсний хаягдлыг хогийн цэгт хүргүүлэхээс зайлсхийн дахин боловсруулалт оруулсан байна

Жижиг түвшинд буюу гэрийн нөхцөлд хүнсний хаягдлаар компост бордоо боловсруулах арга, туршлагыг нэвтрүүлэх туршилтын төслийн ээлжит бөгөөд эцсийн хяналтын үзлэгийг BSI-ийн зөвлөх мэргэжилтнүүд СХД-ийн 3-р хороо, ЧД-ийн 7-р хорооны 50 айл өрхөөр явж хийлээ. Өнгөрсөн 1.5 жилийн хугацаанд өрхүүд нийтдээ 4.4 тонн хүнсний хаягдлыг хогийн цэгт хүргүүлэхээс зайлсхийн дахин боловсруулалт оруулж их хэмжээний хүлэмжийн хийн ялгарлаас зайлсхийх байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахаас гадна 1.1 гаран тонн компост бордоо боловсруулан авч мод, жимс, хүнсний ногооны тариалалтдаа хөрс сайжруулахад ашигласан байна.

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture