Galaxy tower, Khan-Uul district
Galaxy tower, Khan-Uul district
06
XIIСургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж байгууллагуудад хүнсний хаягдлаа дахин боловсруулж компост бордоо хийх арга, туршлагыг заан нэвтрүүлэх АХБ-ны санхүүжилттэй туршилтын төслийн ээлжит хяналтын үзлэгийг төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээр хийлээ. Өнгөрсөн жил гаруй хугацаанд эдгээр аж ахуйн нэгж нийт 2.6 тонн хүнсний хаягдлыг боловсруулж, 630 кг компост бордоо гарган авч өөрийн хэрэгцээнд ногоон байгууламжийнхаа хөрсийг сэргээн, чанаржуулахад ашигласан байна. Уг төсөлд саяхан шинээр хамрагдсан 5 аж ахуйн нэгж сургалтын дараа компост боловсруулж эхэлсэн ба өнгөрсөн нэг сарын хугацаанд тэдний модулан хайрцаг дахь хүнсний хаягдал, бүтцийн материалтай холилдон задралд орж компостын шинж төрхийг үзүүлж эхэлсэн байна. Хутгалт сайн хийж байгаа тул компостын дотоод температур хэвийн, чийгшлийн хэмжээ зохистой, хаягдал ба бүтцийн материалын харьцаа зөв, ямар нэг таагүй буюу исгэлүүн үнэргүй, мөн компостын орчинд жижиг хар ялаа, шавж илэрсэнгүй.