29

III

ДУНД БОЛОН ТОМ ТҮВШНИЙ ТУРШИЛТЫН МОДУЛИАР ХАЙРЦАГ АШИГЛАН КОМПОСТ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛЛЫН БОДЛОГО, МЕНЕЖМЕНТ" -ийн сургалт "Скай хайпермаркет" ХХК -тай хамтран И-мартын Чингис салбарын сургалтын танхимд зохион байгуулав

2024.3.29 -ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-ийн хүрээнд хэрэгжүүлж буй "ДУНД БОЛОН ТОМ ТҮВШНИЙ ТУРШИЛТЫН МОДУЛИАР ХАЙРЦАГ АШИГЛАН КОМПОСТ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛЛЫН БОДЛОГО, МЕНЕЖМЕНТ" -ийн сургалтыг төсөл хэрэгжүүлэх нэгж болон үндэсний зөвлөхүүд "Скай хайпермаркет" ХХК -тай хамтран И-мартын Чингис салбарын сургалтын танхимд зохион байгуулсан.
Уг төслийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу туршилтын төслийг өргөжүүлэх хүрээнд том түвшний туршилтад 10 ААН буюу “Скай хайпермаркет” ХХК-ийн Е март-1, 2 салбар, “Номадс хоспиталити“ ХХК -ийн хүнсний үйлдвэр, Хөдөө аж ахуйн их сургууль, “Хүдэр цонж” ХХК болон “Астила увс” ХХК-ийн хүнсний ногооны худалдааны төв, Баянгол рестарон зочид буудал, “Өндөр -Улаан трэвел” ХХК-ийн Red rock ресорт, Хүмүүн ОУ-ын сургууль, Цэвэр хөрсний шим дундын хоршоо, дунд түвшний туршилтад "Гоёл кашмер" ХХК, "Модерн номадс 2" ресторан, Нийслэлийн ерөнхий боловсролын 65-р сургууль, Нийслэлийн ерөнхий боловсролын 129-р сургууль, Нийслэлийн 263-р цэцэрлэг зэрэг ААН-ын нийт 24 төлөөлөл хамрагдав.
Энэхүү сургалтаар сонгогдсон том болон дунд түвшний ААН-үүд туршилттай холбогдох дотоодын байгаль орчны хууль эрх зүйн зохицуулалт болон АХБ-ны хамгааллын суурь ойлголт болон төслийн хамгааллын менежментийн зохицуулалтын талаар мэдлэг мэдээлэл олгохын сацуу туршлага солилцох ач холбогдолтой.
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture