13

IV

"МОДУЛЬ ХАЙРЦАГ АШИГЛАН БОРДОО БОЛОВСРУУЛАХ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ" сургалтыг ХААИС -ын сургалтын танхимд зохион байгуулав

2024.4.13-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-ийн хүрээнд хэрэгжүүлж буй "МОДУЛЬ ХАЙРЦАГ АШИГЛАН БОРДОО БОЛОВСРУУЛАХ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ" сургалтыг ХААИС -ын сургалтын танхимд зохион байгуулсан.
Уг төслийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу туршилтын төслийг өргөжүүлэх хүрээнд том түвшний туршилтад сонгогдсон 12 ААН байгууллагуудаас "Хөдөө аж ахуйн их сургууль", Хүмүүн ОУ-ын сургууль, дунд түвшний 10 ААН байгууллагуудаас Нийслэлийн ерөнхий боловсролын 65-р сургууль, Нийслэлийн ерөнхий боловсролын 129-р сургууль, Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургууль, СХД 3-р хорооны 80-р цэцэрлэг, жижиг түвшний өрхийн тариаланч зэрэг ААН, өрхийн тариаланч нийт 84 төлөөлөгч хамрагдан МОДУЛЬ ХАЙРЦАГ АШИГЛАН БОРДОО БОЛОВСРУУЛАХ СУРГАГЧ БАГШ-ийн гэрчилгээ гардан авлаа .
Энэхүү сургалтанд суусан 84 сургагч багшаар дамжуулан Хүнсний хаягдлаар компост боловсруулах өргөжүүлэх шатны сургалтыг 3200 сурагч, тэдгээрийн эцэг эхчүүдэд хүргэх болно. Өргөжүүлэх сургалт маань 4-р сарын сүүлийн 7 хоногт болохоор төлөвлөж байна.
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture