14

III

2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу туршилтын төслийг өргөжүүлэх хүрээнд том түвшний туршилтад хамрагдаж буй 10 ААН-үүд дээр компост боловсруулах талбар байгуулах боломжтой газар байгаа эсэх талаар газар дээр нь судалгаа хийлээ.

2024.3.14-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр "9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-ийн хүрээнд хэрэгжүүлж буй төслийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу туршилтын төслийг өргөжүүлэх хүрээнд том түвшний туршилтад 10 ААН буюу “Скай хайпермаркет” ХХК-ийн Е март-1, 2 салбар, “Номадс хоспиталити“ ХХК -ийн хүнсний үйлдвэр, Хөдөө аж ахуйн их сургууль, “Хүдэр цонж” ХХК болон “Астила увс” ХХК-ийн хүнсний ногооны худалдааны төв, Баянгол ресторан зочид буудал, “Өндөр -Улаан трэвел” ХХК-ийн Red rock ресорт, Хүмүүн ОУ-ын сургууль, Цэвэр хөрсний шим дундын хоршоо зэрэг ААН-үүд хамрагдан хүнсний хаягдлаар компост боловсруулж байгаа билээ.

 

Компостын гарцыг нэмэгдүүлэхийн тулд туршилтын төсөлд оролцогчдын санал хүсэлтэд тулгуурлан гадаа зориулалтын талбар байгуулж, нуруулдах аргаар компост боловсруулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Нөгөө талаар энэ талбар нь үзүүлэх сургалт, талбайн өдөрлөг зохион байгуулах түшиц газар болох юм.

Энэ зорилгын хүрээнд зөвлөхүүд ногооны хаягдал их хэмжээгээр гардаг “Цэвэр хөрсний шим” хоршоо, “Астила Увс” ХХК, “Хүдэр цонж” ХХК дээр ажиллаж, компост боловсруулах талбар байгуулах боломжтой газар байгаа эсэх талаар газар дээр нь судалгаа хийлээ.

uploaded picture

Цэвэр хөрсний шим” хоршоо. Нуруулдах аргаар компост боловсруулах талбар байгуулах боломжтой гэж сонгосон талбай


uploaded picture

uploaded picture

uploaded picture

Астила Увс ХХК. Нуруулдах аргаар компост боловсруулах талбар байгуулах боломжтой гэж сонгосон талбай

uploaded picture

uploaded picture

uploaded picture