04

IX

Хүнсний хог хаягдлыг ангилан ялгах ажилд Сүхбаатар дүүргийн ресторан, зочид буудал, албан байгууллагууд нэгдлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны А/213 дугаар тушаалаар хүнсний хог хаягдлаар бордоо хийх төсөл хөтөлбөрүүдийг уялдуулж ажиллах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс хүнсний хог хаягдал цуцлуулах туршилтын ажлыг эхлүүлээд 14 хонож байна. Одоогоор Чингэлтэй дүүргийн 10 гаруй томоохон ресторан, зочид буудлаас гарсан хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилуулж, Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниас тусгай тээвэрлэлтийн машин гарган ачих ажлыг хариуцан ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон ресторан, зочид буудлуудын төлөөллүүдтэй уулзаж мэдээлэл, танилцуулга хийлээ.
Өнөөдрөөс Сүхбаатар дүүргийн томоохон ресторан, зочид буудлууд ангилан ялгах ажилд нэгдэж, Сүхбаатар дэвшил ТҮК тээвэрлэлтийг хариуцан ажиллахаар боллоо. Мөн И-Март сүлжээ дэлгүүрийн Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн салбарууд нэгдэж байгааг танилцууллаа.
Хотоос хэрэгжүүлж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж буй аж ахуйн нэгж байгууллагууддаа талархаж буйгаа илэрхийлье. Удахгүй Улаанбаатар хот бүхэлдээ хүнсний хаягдлаа тусд нь ангилдаг болохын төлөө байгууллага, хувь хүмүүс дор бүрнээ хичээцгээе
uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture