Galaxy tower, Khan-Uul district
Galaxy tower, Khan-Uul district
03
IV2024 оны 4-р сарын 3-4-ний өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Азийн хөгжлийн банктай хамтран Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн санхүүжилтээр “9202-МОН: Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-д оролцогч Нийслэлийн ерөнхий боловсролын 65, 67, 129-р сургуулиуд, СХД-ийн 3-р хорооны 80, БЗД-ийн 263-р цэцэрлэгүүд, Модерн Номадс, Гоёл Кашмер компани зэрэг байгууллагуудын дундын эзэмшлийн модуль хайрцагт хүнсний хаягдлаар компост боловсруулж буй үйл ажиллагаатай танилцаж, зөвлөгөө өгч ажиллалаа.
Боловсорсон компостоос дээж авч, ХААИС-ийн Агрохимийн лабораторит шинжлүүлэхээр хүргүүллээ.
Дунд түвшний оролцогч байгууллагууд 2024 оны 1-р улирлын дүнгээр нийтдээ 758 кг хүнсний хаягдал боловсруулж, 151 кг компост боловсруулаад байна.