19

IV

АХБ-ны хяналтын баг ажиллалаа

Төслийн удирдлага, үйл ажиллагаанд хяналт хийх баг 2024.04.19-25 өдрүүдэд ирж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Япон Улсын Элчин сайдын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын удирдлага, ажилтнууд, төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөхийн баг, хүнсний хаягдлаар компост боловсруулах жижиг, дунд, том түвшний туршилтын төсөлд оролцогчдын төлөөлөл 6 аж ахуйн нэгж, байгууллагын хүмүүстэй уулзаж, ярилцан, туршилтын үйл явцыг газар дээр нь очиж үзлээ.


ТХН, зөвлөхүүдтэй уулзаж, төслийн хэрэгжилтийн үйл явцын талаар ярилцав.

uploaded picture

Төслийн гүйцэтгэгч байгууллага НЗДТГ, Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн мэргэжилтэн М.Амаржаргалтай уулзав.

uploaded picture

Төслийн хэрэгжүүлэгч байгууллага Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны удирдлага, Орчны бохирдол, хог хаягдлын  удирдлагын хэлтсийн удирдлага, ажилтантай уулзав.


uploaded picture

Хүнсний хаягдлаар компост боловсруулах туршилтын төсөл хэрэгжиж буй газруудад очиж, үйл явцад хяналт хийв.


uploaded picture